Нийтийн тээврийн үйлчилгээний газраас ачаалал ихтэй замуудад түгжрэл үүсдэг оргил цагуудаар богино эргэлтийн автобуснуудыг зохицуулалтаар үйлчилгээнд нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрч байна.
2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрөөс иргэдийн зорчих урсгалын ачааллын судалгаанд үндэслэн үндсэн гурван чиглэлд нийтийн тээврээр үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдийн хүлээгдлийн хугацааг багасгах зорилготой богино эргэлтийн үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөжээ.
Богино эргэлт хийхээр төлөвлөсөн гурван чиглэлээс Ч:1“5 шар – Офицеруудын ордон” чиглэлийн үндсэн үйлчилгээг алдагдуулахгүйгээр орой ачааллын цагаар богино эргэлтийн чиглэлүүдийг нэмэлтээр оруулах аж. Харин Ч: 32, Ч: 69 чиглэлүүд богино эргэлтээр иргэдэд үйлчилж эхэлнэ.
Богино эргэлт хийх чиглэлүүд:
- Ч: 1 Үндсэн чиглэл “5 шар –Офицеруудын ордон”
- Ч: 1А “5 шар -Мөнгөн завьяа”
- Ч: 1Б “Сүхбаатарын талбай- Офицеруудан ордон”
- Ч: 32А “Улиастай-Офицеруудын ордон”
- Ч: 32Б “Офицеруудын ордон- ТЭЦ-3”
- Ч: 69А “Зунжин худалдааны төв-Ард кино театр”
- Ч: 69Б “Ард кино театр –Вива сити хороолол”