УИХ-ын хүндэтгэлийн чуулганыг Хархоринд хийх захирамжийг цуцалжээ

2021-12-13 15:521min0
147

Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан энэ сарын 29-нд Их Монгол Улсын нийслэл Хархорум хот оршиж байсан Өвөрхангай аймгийн Хархорин суманд зохион байгуулах тухай захирамжийг УИХ-ын дарга гаргаад байсан юм.

Гэвч  хуралдааныг өвлийн улиралд нийслэлээс зайтай зохион байгуулах нь гишүүдийн аюулгүй байдалд халтай гэж үзсэн бөгөөд УОК-ын өгсөн чиглэлийн дагуу олон хүн нэг дор цуглуулахгүй гэж үзэн уг шийдвэрийг цуцалж Төрийн ордонд зохион байгуулахаар болж захирамжийг маргааш УИХ-ын дарга өөрчлөн гаргах юм байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй