Сургууль, цэцэрлэгийн амралт эхлэж буйтай холбогдуулан Шадар сайд С.Амарсайхан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нарын хамтарсан тушаал гарлаа.
Тушаалд өмчийн хэлбэр харгалзахгүйгээр бүх шатны боловсролын байгууллагуудыг шинэ жилийн баярын үйл ажиллагаа, ямар нэг арга хэмжээг зохион байгуулахгүй байхыг үүрэг болгосон байна.
Мөн сурагчдын амралтын хугацаанд 10 хүртэлх насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг хүүхдээ ганцааранг нь үлдээхгүй байх тал дээр дэмжиж ажиллахыг бүх шатны төрийн байгууллагуудад даалгаж, хувийн хэвшлүүдэд уриалжээ.