Монголын хүндийг өргөлтийн шигшээ багийн тамирчид насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяр, Ц.Батзаяа нарын удирдлагад 87 кг-ийн жинд Монгол Улсын Гавьяат тамирчин ОУХМ М.Анхцэцэг, 59 кг-ын жинд ОУХМ Э.Энхтамир нар Узбекстаны Ташкент хотыг зорилоо.
Монголын хүндийг өргөлтийн спортын баг тамирчид Дэлхийн аваргаас хошой хүрэл медаль хүртсэн М.Анхцэцэг энэ жил медалийн өнгөө өөрчилж ирэхээр томоохон зорилт тавин хүлгийн жолоо залсан байна.
Дэлхийн аварга шалгаруулах энэ удаагийн тэмцээнд оролцож байгаа дасгалжуулагч Ц.Хосбаяр, М.Анхцэцэг нарын зардлыг Хүндийг өргөлтийн спортыг дэмжигч “Эрхэт Монгол Групп”-ын хамт олон ивээн тэтгэсэн аж.