УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны өнөөдрийн хэлэлцэх асуудлын эхэнд Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан ажлын хэсгээс УИХ-ын гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: “Азид анх удаа байгуулагдсан нам гэнэ, 100 жил болсон гэнэ. Монгол Улсдаа ууган улс төрийн хүчин гэж байгаа. Гэтэл БНСУ-д 13 настай монгол охин зургаан цаг зодуулсан байна. Уг нь дарга цэргээ сонгогдсонд нь баяр хүргэмээр байгаа ч ичиж байна аа. Ийм ууган улс төрийн хүчинтэй байх ч гэж. Тэнд ажиллаж байгаа Элчин сайдын яамныхантайгаа яаж хариуцлага тооцох юм бэ. Ийм байж юун хувийн мэдээлэл яриад байгаа юм. Гадаад харилцааны сайдтайгаа, эсвэл Элчин сайдтайгаа хариуцлага тооц. Өмнөд Солонгост амьдарч байгаа ард иргэдийнхээ амьдралын нөхцөлтэй танилц” гэж үг хэллээ.