МАН-ын Бага хурлын анхдугаар хуралдаан өнөөдөр болж Бага хурлын гишүүдийн 100 хувийн саналаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Амарбаясгаланг улираан сонгожээ. Тэрбээр ийнхүү 4 дэх удаагаа намын генсекээр сонгогдож байна.
Бага хурлын шинэ бүрэлдэхүүний тухайд Ерөнхийлөгчийн зөвлөхүүд Бага хурлын гишүүдээр сонгогджээ. Үүнд, Ахлах зөвлөх С.Лүндэг, Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал, Шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир, Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан, Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Ц.Пүрэвхүү нарыг томилоод байна.