Өнөөдөр Эрээн боомтоос чингэлгээр ачаа тээвэрлэх ажлыг эхлүүлэхээр хоёр тал хамтран туршилт хийхээр болсон байна. Туршилтад БНХАУ-ын талаас хоёр чингэлэг ачаа тээврийг хилийн дундын зурваст авч ирнэ. Үүний дараа тодорхой хугацаа өнгөрмөгц Монгол Улсын талаас чингэлгийг очиж авч ирэх юм. Эл хамтарсан туршилтыг анх удаа хийж байгаа бөгөөд амжилттай болсон тохиолдолд цаашид чингэлэг ачаа тээврийг эхлүүлэх аж.