2021-12-04 10:021min00

АНУ-ыг зорих иргэд онгоцонд суухаас өмнөх 24 цагийн дотор PCR шинжилгээ өгсөн байх шаардлага тавигдахаар болсон

06

2021 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдрөөс эхлэн АНУ-ыг зорьж байгаа бүх хүн вакцинд хамрагдсанаас үл хамааран онгоцонд суухаас өмнөх 24 цагийн дотор өгсөн коронавирусийн сөрөг PCR шинжилгээтэй байх шаардлага тавигдахаар болжээ.

Өмнө нь 72 цагийн дотор Ковидын PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай байсан юм. Иймд АНУ-д зорчих гэж байгаа иргэд шинжилгээгээ зохих хугацаанд нь өгөхөд анхаарахыг АНУ-д суугаа Монгол Улсын Элчин Сайдын Яамнаас зөвлөлөө.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй