Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газраас гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэл байнга ирдэг, гэртээ архидан согтуурдаг иргэдийн гэрийн хаягаар хяналт, шалгалт зохион байгуулжээ.
Энэхүү шалгалтаар охид, эмэгтэйчүүд, хүүхэд дахин хүчирхийлэлд өртсөн эсэхийг биечлэн шалгах, шаардлагатай тохиолдолд газар дээр нь хариу арга хэмжээ авав.
Тухайлбал энэ сарын 1-ний өдөр зорилтот өрх айлд хяналт тавих үеэр 3-14 насны 4 хүүхэд галлагаагүй хүйтэн гэрт, асран хамгаалагчгүй үлдсэн байв. Улмаар цагдаагийн алба хаагчид шахмал түлш, зарим хүнсээр дэмжлэг үзүүлж, цаашид хорооны хамтарсан баг, дүүргийн ГБХЗХХ-ээр нөхцөл байдлын үнэлгээ хийлгэж, хариу арга хэмжээ авахаар ажиллаж байна.
Эх сурвалж: Нийслэлийн цагдаагийн удирдах газар