Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Агар багийн “Рашаант” гэдэг газар арваннэг дүгээр сарын 30-ны өдрийн 06:58 цагт 3.7 магнитудын газар хөдлөлт бүртгэгджээ. Энэ тухай мэдээллийг мөн өдрийн 07:06 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна.
Иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй талаар тус сумын Засаг даргын тамгын газраас мэдээлжээ.