Грекийн Ерөнхий сайд Кириакос Мицотакис Мягмар гаригт COVID-19 коронавирусын эсрэг вакцинжуулалтыг 60-аас дээш насны иргэдэд заавал хийх болно гэж мэдэгдсэн талаар барууны хэвлэлүүд мэдээлэв.
Вакцин хийлгэж амжаагүй 60-аас дээш насны Грекчүүд нэгдүгээр сарын 16-ны дотор цаг товлож, вакцины эхний тунг авах ёстой, эс бол сар бүр 100 еврогийн захиргааны торгууль төлөх ёстой” хэмээн тэрбээр хэлжээ.
Грек улс вакцин хийлгээгүй хүмүүсийг кино театр, музей, биеийн тамирын заал руу явахыг хориглосон байна. Одоогийн байдлаар Грекийн хүн амын 63 орчим хувь нь вакцинд хамрагддаг бөгөөд энэ нь 11 сая хүн вакцинд хамрагдсан гэсэн үг юм.
Арваннэгдүгээр сард тус улсад өдөр бүр халдварын өндөр тохиолдол бүртгэгджээ. Энэ сарын эхээр тус улс вакцинд хамрагдаагүй хүмүүсийг ресторан, кино театр, музей, биеийн тамирын заал зэрэг олон нийтийн газрууд руу орохыг хориглосон юм.
Цар тахал эхэлснээс хойш улсын хэмжээнд 931 мянган хүн халдвар авснаас 18 мянга нь нас баржээ.