Коронавирусийн шинэ хувилбар омикроны нөлөө болон шинэ хувилбарыг илрүүлэх арга хэмжээний талаар ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан мэдээлэл өглөө.
Тэрээр” Шинэ мутацийг ДЭМБ-аас анхаарал татах шинэ хувилбар бус аюултай гэсэн ангилалд багтаасан. Энэхүү ангилалд шинэ төрлийн вирус халдварлах чадвар хэр байх, хүндрэлийн зэрэг мөн вакцинаас дайжих чадвар зэргээс үүдэн аюултай гэх ангиллыг тогтоодог. Дэлхий нийтэд шинэ хувилбар бүртгэгдсэнтэй холбогдуулан Халдварт өвчин судлал үндэсний төвөөс ЭМЯ-тай хамтран хилийн тандалтын ажлыг шинэчлэн зохион байгуулж байна. Энэ хүрээнд агаарын хилээр зорчин ирж буй зорчигчдыг шинэ удирдамжийн дагуу тандан хилээр нэвтрүүлэн ажиллаж байгаа юм. Мөн ковидийн гурав дахь давалгаа буурч байна. Гэвч эмнэлзүйн маш хүнд, хүнд, хүндэвтэр хэлбэрийн тоо их хэвээр байгаа. Энэ нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн хүндийн зэрэг их байгаатай холбоотой юм. Үүний улмаас нас баралтын тоо буурахгүй байна” гэлээ.