Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг 12 сарын 03-ны дотор тусгай зөвшөөрлийн гэрээ байгуулж, гэрчилгээгээ авахыг Барилга, хот байгуулалтын яамнаас анхааруулжээ. Хугацаандаа амжиж тусгай зөвшөөрлийн гэрээ байгуулаагүй аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно гэж тус мэдэгдэлд дурдсан байна.
МЭДЭГДЭЛ
Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хүсэлтээ 2018 онд өгч, гэрчилгээнд бичилт хийгдсэн боловч тусгай зөвшөөрлийн гэрээ байгуулж, гэрчилгээ аваагүй, үйл ажиллагааны тайлан мэдээг удаа дараа ирүүлээгүй зөрчилтэй аж ахуй нэгжүүд байна.
Дээрх аж ахуй нэгж байгууллагууд 2021 оны 12-р сарын 03 ны өдрийн дотор тусгай зөвшөөрлийн гэрээ байгуулж, гэрчилгээ аваагүй тохиолдолд Барилгын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.8.2 дахь заалтыг үндэслэн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.