Соёлын бүтээлч сарын хүрээнд Монгол Улсын Үндэсний номын сангийн 100 жилийн ойг угтан “Үнэт ховор номын музей” үзэсгэлэнгийн нээлт боллоо.
Үзэсгэлэнгийн үеэр “Монгол толь” аппликейшны нээлт, “Монголчуудын бичиг үсгийн дурсгал” цуврал контентыг танилцуулав. Мөн “Оюуны охь” бичиг соёлын цахим үзэсгэлэн, “Монгол толь” аппликейшны шторк, цахим контент ашиглах заавар зэргийг танилцуулж, олон нийтэд хүртээмжтэй байдлаар харуулах аж.
Тус үзэсгэлэн нь дижитал хэлбэрээр явагдах бөгөөд цахим технологид суурилсан төдийгүй урлагаар дамжуулан иргэдэд өв уламжлалаа хайрлах сэтгэлийг түгээн дэлгэрүүлэх зорилготой. Анх “Үнэт ховор номын музей”-г монголчуудын бичиг соёлын эртний дурсгалуудыг гадаад, дотоодын хүмүүст үзүүлэн таниулах зорилгоор байгуулжээ.
Энэ удаагийн “Оюуны охь” үзэсгэлэн нь Монголд анх удаа цогц платформ ашиглаж, цахим технологийн хөгжил дэвшлийг харуулан галерей, үзэгчдийг холбосон цогц арга хэмжээ болж буйгаараа онцлог юм. Харин “Үнэт ховор номын үзэсгэлэн” 2018 оны арваннэгдүгүүр сараас эхлэн үзэгчдийн хүртээл болжээ. Түүнчлэн үзэгч сонирхогчдод цахимаар үзмэр үзэх боломж олгосноороо давуу талтай юм.