2021-11-17 09:021min00

Харуулын даргаа буудсан хоёр цэргийн нэг нь 11 жил хоригдох, нөгөө нь зорчих эрхээ нэг жилээр хязгаарлуулах ял сонсчээ

03

Харуулын даргаа буудаж хөнөөгөөд зугтсан хоёр цэрэгт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр боллоо.

Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 15-нд хэлсэн шүүх хуралдаан ажлын цаг дууссан тул завсарлаж, 16-ны 09:00 цагаас үргэлжилсэн юм.

Шүүхээс шүүгдэгч Х-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч М-тэй бүлэглэн дээрэмдэх,  цэргийн албанаас оргон зайлах гэмт хэргүүдийг бүлэглэн үйлдсэн, цэргийн албан хаагч нь өөрт итгэмжлэн хариуцуулсан галт хэрэгслийг гээгдүүлсэн зэрэг үйлдэлд гэм буруутайд тооцсон байна. Харин шүүгдэгч М-г байлдааны тоног төхөөрөмжийг санаатай гэмтээсэн, мөн дээрэмдэх, цэргийн албанаас оргон зайлах гэмт хэргүүдийг бусадтай бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцжээ.

Ийнхүү шүүгдэгч Х-д 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр, шүүгдэгч М-д нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулсан байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй