Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нэгнээ дээрэлхэн, бүлэглэн зодож байгаа бичлэг өчигдөр цахим цацагдсан. Цагдаагийн байгууллага хэрэг хэзээ, хаана болсон гэдгийг шалгах ажиллагаа явагдаж байгаа талаар мэдэгдэж байсан.
Өсвөр насны хүүхдүүдийн зодоон энэ оны аравдугаар сарын 13-ны өдөр … сургуулийн гадаа болсон бөгөөд БЗД-ийн 15 дугаар хорооны нутаг … сургуулийн 11 дүгээр ангийн сурагч эрэгтэй “Б”-г өөр сургуулийн 10 дугаар ангийн сурагч О, Н, Тэ, Т, Т нар бүлэглэн зодсон.
Хэргийг сурагч “Э” гэгч гар утсаараа бичлэг хийн цахим орчинд цацагдсан болохыг Цагдаагийн байгууллага тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна.