Америкийн Колумбийн дүүргийн давж заалдах шатны шүүхийн гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй баг Пүрэв гаригт АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын хууль зүйн багийнхантай холбоотой материалыг Үндэсний архиваас татаж Мөрдөн байцаах хороонд шилжүүлэх ажлыг түр хориглох хүсэлтийг хүлээн авчээ.
Энэ оны нэгдүгээр сарын сарын 6-нд Капитол руу халдсан үйл явдалтай холбоотой баримт бичгийг Мөрдөн байцаах хороо руу Баасан гаригт шилжүүлэх ёстой байсан бөгөөд Капитолын үймээнд оролцогчдын шүүх хурлыг арваннэгдүгээр сарын 30-нд хийхээр товлож, хэргийн бүх оролцогчдын тайлбарыг сонсож байгаа юм байна.
Тус хороонд хүргүүлэх баримт бичгийн эхний хэсэгт Цагаан ордон руу хандсан утасны дуудлагын бүртгэл, ордонд орсон хүмүүсийн бүртгэл, хэлсэн үгийн төсөл, Трампын засаг захиргааны тэр үеийн тэргүүн Марк Мэдоусын гараар бичсэн гурван тэмдэглэл зэрэг 46 бичлэг орсон байна.
Ирэх долоо хоногт Үндэсний архивын газраас нийтдээ Трампын Ерөнхийлөгч байх цаг үед хамаарах 700 баримтыг хүлээлгэн өгөх төлөвтэй байв.
Нэгдүгээр сарын 6-нд Трампыг дэмжигчид Вашингтоны Капитолийн байр руу нэвтэрч, үймээний үеэр наад зах нь таван хүний аминд хүрсэн. Эдгээр үйл явдлаас хэдхэн цагийн өмнө Трамп Вашингтонд цугларсан жагсагчдад хандан үг хэлсэн юм. Дараа нь 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ дахин мэдэгдэж байлаа.
Түүний бодлоор Ардчилсан намаас нэр дэвшсэн Жо Байден хэд хэдэн муж дахь сонгуулийн хэсгийн хороодод их хэмжээний луйвар хийсний ачаар л ялалт байгуулсан. Мөн тэрээр дэмжигчдэдээ тэмцлээ зогсоохгүй байхыг уриалж, Конгрессын гишүүдэд дургүйцлээ илэрхийлэхийг уриалж байсан юм.
Эх сурвалж: INTERFAX