Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, УБЦТС ТӨХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх бодлого, зорилтыг тодорхойлох, түүний хэрэгжилтийг сайжруулах, хяналт тавих, үнэлгээ хийх харилцан холбоо бүхий үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг, туслалцаа үзүүлэх, зөвлөмж, үйлчилгээгээр хангах, холбогдох хууль тогтоомжийн дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хэрэгжүүлэх үүргээ гүйцэтгэх чиглэлээр 2021 оны арван нэгдүгээр сарын 10-ны өдөр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд:
- Шаардлагатай ажлын байруудад хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх, зөвлөмж хүргэх;
- Компанийн ажилтнуудыг мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн хугацаат үзлэгт хамруулах, дүгнэлт гарган арга зүйн зөвлөмж өгөх;
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж дүрэм журам, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хөдөлмөрийн нөхцөлийн сөрөг хүчин зүйлсийн талаарх мэдээлэл зөвлөгөө, сургалт зохион байгуулах;
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн талаар олон улсын сургалт, семинарт хамтран оролцох бөгөөд шаардлагатай зөвлөмж үйлчилгээгээр хангаж ажиллахаар харилцан тохиролцохоо илэрхийлж, дээрх хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа.
УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК