ЭМЯ: Ковидын 1182 тохиолдол бүртгэгдэж, 11 хүн энджээ

2021-11-05 11:40
06-9-1

ЭМЯ сүүлийн 24 цагт 1182 хүнээс Covid-19 халдвар илэрч, коронавируст халдварын улмаас архаг, хууч өвчтэй 11 хүн эндсэн гэж мэдээлэв. Ингэснээр коронавирусын халдвараар нас барсан тохиолдол улсын хэмжээнд 1.757-д хүрсэн байна.

Шинээр илэрсэн тохиолдлын 783 нь нийслэлд, 339 нь орон нутагт бүртгэгджээ. Улсын хэмжээнд  14.336 иргэн эмнэлэгт, хөнгөн хэлбэрийн оноштой 41.834 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.