“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-н дэх хаврын тариалалт, ноолуур, ноос, арьс шир бэлтгэлд зориулагдсан санхүүжилтээс нийт 150 тэрбум төгрөгийг гурил, тэжээлийн үйлдвэрт улаан буудай худалдан авахад зориулан эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл олгохоор боллоо.
Зээлийг банк, санхүүгийн байгууллагаар дамжуулан 12 хүртэл сарын хугацаатайгаар 3.0 хувийн хүүтэй олгоно.