Ардчилсан намын Онц их хурлыг энэ сарын 5-ны өдөр зарласан. Уг хурлаар намын дотоод асуудал, эв нэгдлийн талаар хэлэлцэнэ хэмээн зохион байгуулагч тал мэдэгдээд байгаа. Гэвч энэхүү хурал нь нэг талыг барьсан, хүчин төгөлдөр бус хурал болох гэж байна хэмээн Ардчилсан намын дэд дарга Д.Ганбаяр мэдэгдлээ.
Түүнээс энэ талаар тодруулахад “Онц их хурал гэж байгаа нь нэг талыг барьсан, хүчин төгөлдөр бус болох гэж байна. Мөн олон нийтийн санаа бодлыг төөрөгдүүлж, Улсын Дээд шүүхийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн оролдлого гэж харж байна. Тодруулбал, Ардчилсан нам эвлэлдэн нэгдэж, албан ёсны даргаа сонголоо гэсэн ойлголтыг төрүүлэхийн төлөө алхам” хэмээв.