Үдийн цай: Хоолны дээж авдаггүй, хөргөгчинд хатсан мантуу нөөцөлсөн зэрэг зөрчлүүд илэрчээ

2021-10-30 11:151min0
7

Энэ хичээлийн жилээс “Үдийн цай” хөтөлбөрийг “үдийн хоол” болгосон. Улмаар 1-5-р ангийн 377 мянган хүүхдэд үдийн хоол өгч байгаа билээ. Тэгвэл ШӨХТГ-аас сурагчдын үдийн хоол хөтөлбөрт шалгалт хийхэд, шаардлага хангаагүй зөрчил гарчээ. Тодруулбал:

“Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй цайны газрын хяналт шалгалтанд хамрагдсан зарим сургуулиудад:

  • Хоолны дээж авдаггүй
  • Хөргөгчинд хатсан мантууг ихээр нөөцөлсөн
  • Хоол үйлдвэрлэл явуулах заал бохир, ариун цэвэр, цэвэрлэгээ үйлчилгээний шаардлага хангахгүй зэрэг зөрчлүүд элбэг илэрлээ.

Сургуулийн удирдлага, орон тооны бус хяналтын зөвлөлөөс тавих хяналт сул байсан гэв.