Америкийн нэрт жүжигчин Алек Болдуины оролцон тоглож буй “Зэв” нэртэй киноны зураг авалт дээр сум алдаж, найруулагч нь эгэмдээ гэмтэл авч, 42 настай эмэгтэй оператор Алина Хатчинс хүнд шарх авч Альбукерке хотын эмнэлэг рүү хүргэгдэх замдаа нас барсан юм.
Зураг авалтын үед ашиглаж байсан буу жинхэнэ сумтай байснаас эмгэнэлт хэрэг гарсан бөгөөд эрх баригчид Нью-Мексико мужид зураг авалт хийж, буудалцаан болсон жүжигчин Болдуин нарын байрласан байранд нэгжлэг хийх тушаал гаргажээ.
Цагдаагийнхан амралтын өдрүүдэд байрыг шалгах бөгөөд үйл явдлын нарийн шинж чанрын тодорхойлох хүртэл, амралтын өдрүүдэд ямар нэгэн хэвлэлийн хурал, мэдэгдэл хийхгүй байхаар төлөвлөжээ.
Баасан гарагт жүжигчин Болдуин инстаграм хуудсандаа зураглаач Галина Хатчинсын амийг санамсаргүй хөнөөсөн хэргийг мөрдөн шалгахад цагдаа нартай бүрэн хамтран ажиллаж байгаагаа бичжээ. Мөн талийгаачийн ар гэрийнхэнтэй холбоотой байгаа бөгөөд түүнд дэмжлэг үзүүлж байгаагаа мэдээлжээ.
Зураг авалтын үеэр “Зэв” киноны найруулагч Жоэл Соуса эгэмдээ шархадсан. Биедээ хүнд шарх авч Альбукерке хотын эмнэлэг хүрэх замдаа нас барсан зураглаач Галина Хатчинс нь ЗХУ-ын гаралтай нэгэн юм байна.
Алек Болдуины эсрэг одоог хүртэл хэрэг үүсгээгүй байна. Кино зураг авалтыг түр зогсоогоод байгаа юм.