ЭМЯ сүүлийн 24 цагт 1731 хүнээс Covid-19 халдвар илэрч, коронавируст халдварын улмаас архаг, хууч өвчтэй 17 хүн эндсэн гэж мэдээлэв. Ингэснээр коронавирусын халдвараар нас барсан тохиолдол улсын хэмжээнд 1570-д хүрсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдлын 1086 нь нийслэлд, 475 нь орон нутагт бүртгэгджээ. Улсын хэмжээнд 18.384 иргэн эмнэлэгт, хөнгөн хэлбэрийн оноштой 51.682 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.