Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Р.Чингис өөр албан тушаалт томилогдохоор болсон тул өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхөөр болжээ. Түүний хувьд 2021 оны хоёрдугаар сард тус албан тушаалд томилогдож байсан юм.
- Р.Чингис нь 1989 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны академи төгссөн бөгөөд Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ажиллаж байсан.
- 2004 онд АНУ-ын Колорадогийн их сургуулийг төгссөн.
- 2012 онд ЦЕГ-ын дэд дарга, 2014-2016 онд ЦЕГ-ын даргаар ажиллаж байжээ.