АН-ын Төрийн департамент энэ оны эцэс гэхэд Афганистанаас нүүлгэн шилжүүлэх нислэгээ сэргээх бодолтой байгаа гэж Гадаад хэргийн яамны өндөр албан тушаалтнаас иш татан The Wall Street Journal мэдээлэв.
АНУ нь Америкийн иргэншилтэй иргэд, оршин суугчид болон зарим виз мэдүүлэгчдийг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байгаа юм. Одоогоор яг тодорхой хугацаа тогтоогоогүй байгаа ч энэ тал дээр Афганистаны хөрш орнуудтай хамтран ажиллаж байгаа аж.
Наймдугаар сарын эхээр Афганистанаас АНУ-ын цэргүүд гарахтай зэрэгцэн Талибан дайчид Засгийн газрын хүчний байрлал руу довтолж, 8 -р сарын 15 -нд тус улсын нийслэл Кабул хотод нэвтэрсэн. Үүний дараа барууны орнуудын иргэд болон тэдэнтэй хамтран ажиллаж байсан афган иргэдийг яаралтай бөөнөөр нь нүүлгэн шилжүүлэх ажлыг Америкийн армийн хатуу хамгаалалттай хотын нисэх онгоцны буудлаас эхэлж байв. Эмх замбараагүй байдлын үеэр зуун мянга гаруй хүнийг Исламын Бүгд Найрамдах Улсаас нүүлгэн шилжүүлээд байгаа билээ.