АНУ -ын Калифорни мужийн Санти хотын орон сууцны барилга дээр хөнгөн нисэх онгоц унаж, наад зах нь хоёр хүн амиа алдсан тухай мэдээг Fox 5 агентлаг орон нутгийн аврах албаны эх сурвалжаас авч дамжуулжээ.
Сан Диего хотоос зүүн хойд зүгт осолдсон онгоцонд хэдэн хүн байсныг одоогоор аврагчид мэдэхгүй байгаа ч ийм нөхцөлд хүн амьд үлдэх боломжгүй хэмээн мэдэгджээ. Онгоц хоёр жижиг байшин дээр унаж, их хэмжээний гал гарсан байна. Осол болох үед байшингийн эзэд байсан эсэхийг эрх бүхий байгууллагууд шалгах ажил эхэлжээ.