Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тосны асуудал хариуцсан дэд дарга Ц.Эрдэнэбаяр өчигдөр (2021.10.06) Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. Салбарын агентлаг учраас түүнийг ажлаас чөлөөлөх эсэхийг Г.Ёндон сайд шийднэ.
Ц.Эрдэнэбаяр нь ОХУ АИ-92 автобензиний экспортоо зогсоох шийдвэр гаргаж, дотоодод АИ-92 автобензин тасрах үеэр Засгийн газрыг төлөөлж шатахууны импорт, хэрэглээний хомсдол нийлүүлэлтийн мэдээллийг өгч байсан юм.