Улаанбаатар хотын хэмжээнд суурин 24 цэгт 33 багт дархлаажуулалт явагдана

Өнөөдөр (2021.10.01) нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд суурин 24 цэгт 33 багийн 182 эмч, ажилтан ажиллаж, 2978 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.
Өчигдөр (2021.09.30) нийслэлийн хэмжээнд I тунд 72, II тунд 234, нэмэлт сэргээх тунд 1302, нийт 1608 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.5 хувь, II тунгийн хамралт 70.7 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 16 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2909 (24.4 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 66.763 (75.1 хувь), 16-17 насны 26.243 (77.4 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа гэж Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэв.