Барбадосын хуралдааны танхим буюу парламентын доод танхим лхагва гарагт Их Британийн хатан хаан II Елизаветаг Карибын орны төрийн тэргүүн биш болгох Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг санал нэгтэйгээр дэмжлээ.
Арваннэгдүгээр сарын 30-наас эхлэн тус улс албан ёсоор парламентын засаглалтай бүгд найрамдах улс болно гэж тэмдэглэж байна.
Барбадос нь Их Британийн тэргүүлдэг Хамтын нөхөрлөлийн орнуудын бүрэлдэхүүнд багтдаг тусгаар тогтносон улс. Тус улсын төрийн тэргүүн нь генерал амбан захирагч төлөөлсөн Их Британийн хатан хаан.
Барбадос нь Карибын сав газрын зүүн хэсэгт оршдог. Арал дээр 287 мянган хүн аж төрдөг. Тус улс 1966 онд тусгаар тогтносон аж6
Эх сурвалж: ТАСС