Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 24 цэг 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Эдгээр цэгт 33 багийн 185 эмч, ажилтан ажиллаж, 3,068 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр вакцины
- I тунд 94,
- II тунд 301,
- нэмэлт сэргээх тунд 1,618 буюу нийт 2,013 иргэн дархлаажуулалтад хамрагдсан байна.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.5 хувь, II тунгийн хамралт 70.6 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 16 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 2,909 жирэмсэн эх, 12-15 насны 66,686, 16-17 насны 26,224 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан хэмээн Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэв.