Хөвсгөл аймгийн удирдлагуудын урилгаар хорт хавдрын эрт илрүүлэг, оношилгоо эмчилгээг хүн ардад ойртуулж, орон нутагтаа хавдрын нарийн мэргэжлийн эмчилгээ үйлчилгээ хүргэх зорилгоор Хавдар судлалын үндэсний төвийн эмч Б.Түвшин хоймор нутагт ажиллаж байна. Тэрбээр ирснээс хойш орон нутагт хөхний хорт хавдрын хагалгаа, ходоодны хорт хавдрын мэс заслыг Хавдар судлалын үндэсний төвийн эмч нартай хамтран амжилттай хийгээд байна.
Тус аймаг 10000 хүн амд хорт хавдрын нас баралт 2019 онд 16,7 байсан бол 2020 онд 15,3 болж 1,4 промилиор буурсан. Өнөөдрийн байдлаар хорт хавдрын хяналтад нийтдээ 700 гаруй хүн бүртгэлтэй байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 80 гаруй тохиолдлоор өссөн үзүүлэлттэй байгаа ажээ.