Вакцинаа бүү хийлгэ” гэсэн том бичээс бүхий хулдаасан самбартай буяны хөсөн Америкийн Каролина мужид зорчиж эхэлжээ. Энэ нь тус мужийн захиргааны иргэдээ вакцинжуулалт хамруулах гэсэн өвөрмөц сурталчилгаа юм байна.
Буян хөсөг дээрх бичээсэнд оршуулгын товчооны сайтыг ч бичсэн байх бөгөөд зарим хөсгөн дээр “Тарилгаа хийлгэ. Хийлгэхгүй бол удахгүй уулзацгаая” гэсэн бичээс байх нь иргэдэд нэгийг бодогдуулж байгаа бололтой. Хойд Каролина нь вакцинжуулалт хамгийн муу явагдаж байгаа мужуудын нэг аж.
Тус мужид коронавирусийн тархалт хамгийн өндөр болохыг ч эрүүл мэндийн байгууллагууд мэдээлж байгаа аж.