Арбидол эмийг коронавирусний элчилгээнээс огт хасаагүй гэж Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр мэдэгдэв. Иргэдийн дунд тус эмийг коронавирусний эмчилгээнд ашиглахаа больсон гэх ташаа мэдээлэл тархаад байгаа учраас энэ эргэлзээнд салбарын сайд бодит хариултыг өгч байна.
ЭМЯ-наас сүүлийн хоёр хоногт энэ талаар тайлбар өгч байгаа. Арбидол эмийг зөвхөн өвөрмөц эмчилгээний заалтаас хасаж өргөн хүрээний эмчилгээний төрөлд оруулсан. Ингэснээр, ганцхан ковид биш, томуу, томуу төст өвчний үед хэрэглэх боломжтой болж байгаа аж.