Хөшөөний сууринд “Беларусуудад ширээн дээрх талх, давс, төмс гэсэн гурван ариун зүйл бий” гэж бичжээ.
Беларусийн Минск мужийн Уздений дүүргийн Дещенк хотод намар бүр төмсний яармаг, наадам болдог. Энэ жил “Potato Fest” наадмын хүрээнд “Бульба” нэртэй төмсний хөшөө босгожээ. 11 жилийн өмнө энд төмсний музей бий болсон юм.
Беларусиас гадна Европт ч мөн ийм хөшөө хэд хэд бий.
1853 онд Германы Оффенбург хотод уран барималч Андрэ Фридрих Британийн сэр Фрэнсис Дрейкийн гартаа төмсний цэцэгтэй хөшөө босгож байжээ. 1939 онд энэ хөшөөг нураасан байна.
2008 оны гуравдугаар сард Эрфурт хотод “Хайхельхаймын дэлхийн төмс” гэх хөшөө босгосон байна. Энэ хөшөө нь төмсний музей явах замыг заадаг.
1990 онд Пилграмсройт (Бавар) хотод “1647 онд төмс системтэйгээр тариалж эхэлсэн Ганс Роглерт” хэмээх бичигтэй хөшөө барьсан байна.
Польшид ч бас төмсний хөшөө бий. Хөшөөг Бесекеж Кошалинского повята хотод босгожээ.
Румынд төмсний хөшөөг Георгени хотоос холгүйхэн босгожээ.
Шведэд бас төмстэй тариачны хөшөө байдаг.
Орост ч мөн хэд хэдэн хөшөө бий. 2011 онд Тюмент мужид “Зикура” сортын төмсний хөшөө босгожээ.
Мариинскт (Кемерово муж) 2008 онд төмсний хөшөө барьсан байна.
FOCUS