Хүн амын хоол тэжээл үндэсний хөтөлбөрийн 4.2.2 дахь заалтад хоол тэжээлийн талаарх хүүхдийн мэдлэгийг сайжруулах, хүүхдийн таргалалтаас сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэмээн заасан байдаг.
Иймд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын алба цэцэрлэг, сургуулийн насны хүүхэд, эцэг эх, багш нарт зориулсан хүүхдийн хооллолтын талаар зөвлөмж, сурталчилгааны материал боловсруулан Улаанбаатар хотын 280 сургууль, 674 цэцэрлэг, сургуулийн орчинд үйл ажиллагаа явуулж буй 3600 гаруй хүнсний худалдааны байгууллагуудад түгээж, мэдээлэл зөвлөмж хүргүүлжээ.