Боловсролын зээлийн сангийн “Хөнгөлөлттэй зээл”-ээр сурч төгссөн төгсөгчид төлбөрийн үлдэгдлээ төлж, дипломоо аваагүй тохиолдолд Монголбанкны Зээлийн мэдээллийн санд оруулах болсныг мэдэгдлээ.
Тус санд 1997-2017 оны төгсөгчид болох 15 мянга орчим хүн зээлээ төлөөгүй байгаа аж. Энэ он жилүүдэд Засгийн газар оюутнуудад хөнгөлөлттэй зээл олгохдоо дипломыг нь барьцаалдаг байсан юм.
Боловсролын зээлийн санд диплом нь байгаа 15000 орчим иргэдэд нэг бүрчлэн утсаар холбогдож зээлээ төлөхийг хүссэн боловч зээлийн эргэн төлөлт тааруу байгаа аж.
ЭНД ДАРЖ регистрийн дугаараараа төлбөрийн үлдэгдлийн лавлагааг харах боломжтой.