2021-09-06 11:451min00

ЭМЯ: Коронавирусын халдварын 3766 тохиолдол батлагдаж, нэг хүн нас барав

18

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт Covid-19-ийн батлагдсан 3766 тохиолдол бүртгэгдэж, зургаан хүн нас барлаа. Тэдгээрийн 1271 нь Улаанбаатар, 2494 нь орон нутагт бүртгэгдсэн бол нэг нь зөөвөрлөгдсөн тохиолдол байна. Нас барсан хүмүүсийн тухайд 21-40 насны нэг, 61-80 насны дөрөв, 80-аас дээш насны нэг хүн Covid-19-өөр хүндэрч өөд болжээ.

Өнгөрсөн хоногт 3175 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Өнөөдрийн байдлаар,

  • Хөнгөн 12473
  • Хүндэвтэр 4817
  • Хүнд 1396
  • Нэн хүнд 255 хүн эмчлүүлж байна.

Нийт 18941 хүн халдвар авч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 2651 нь хүүхэд, 651 жирэмсэн эх байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй