С.Жавхлан Ардчилсан намаас гарч байгаагаа мэдэгдэв

2021-09-03 14:371min0
04

УИХ-ын гишүүн асан, дуучин С.Жавхлан өнөөдөр (2021.09.03) хэвлэлийн хурал зарлаж, Ардчилсан намын гишүүнчлэлээс татгалзаж байгаагаа мэдэгдэв. 

УИХ-ын нөхөн сонгуульд С.Жавхлан нэр дэвшинэ гэх мэдээлэл их гарсан. Гэхдээ надад нөхөн сонгуульд оролцох бодол байхгүй. Дээрх мэдээллийг мушгин гуйвуулж байгаа учраас албан ёсны тайлбарыг өгч байна хэмээн дуучин АН хэрүүл, тэмцэлтэй байна. Хэрүүлтэй айлд хүн тогтохын аргагүй. Зөв шийдэл гардаггүй учраас АН-аас  гарч байна гэсэн юм.

С.Жавхлан АН-аас гарсан ч хийх ажил маш их байна. Өв соёлоо хамгаалах төсөл хөтөлбөрүүдээ үргэлжлүүлж, уран бүтээлийн ажилдаа эргэн орно. Миний 30 дуутай цомог удахгүй худалдаанд гарна. Мөн өнөөдрийн нийгэмд биднийг талцуулж буй асуудлуудын талаар өгүүлэх миний тухай нэвтрүүлэг хийж байгаа гэдгээ мөн дуулгалаа.

АН-аас гарах шийдвэрийг битгий мушгин гуйвуулаарай хэмээн хүсссэн С.Жавхлан АН-ын залууст эв, нэгдэлтэй байхыг уриалж, амжилт хүсч байна. Тэр 2020 оны тавдугаар сард УИХ-ын бие даагч гишүүний статустай байхдаа АН-д элссэн бөгөөд дөрвөн жил ганцаараа тэмцээд дуу хоолой маань хүрэхгүй байсан. Одоо АН-д орж, үзэл санааг Монгол даяар хүргэх цаг ирж байна хэмээн мэдэгдэж байсан юм.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй