АНУ -ын Холбооны бүртгэлд нийтлэгдсэн баримт бичгээс үзвэл Европ дахь Америкийн цэргийн байгууламжууд Оросын эрчим хүчний нөөцийг худалдан авах гэрээ байгуулах боломжгүй болсон байна.
Энэхүү хоригийг Пентагон санаачилсан бөгөөд 2020 оны санхүүгийн жилийн Батлан хамгаалахын төсвийн заалтуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд танилцуулагдсан байна. АНУ-ын Батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурдсанаар, энэхүү хориг нь Европ дахь эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилготой бөгөөд бүх төрлийн эрчим хүчний нөөцөд хамаатай юм байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ