2021-2022 оны хичээлийн жил эхэлж байгаатай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан их, дээд сургуулийн сургалтын төлбөртэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
Энэ хичээлийн жилд 88 их, дээд сургуульд 147 мянга гаруй оюутан суралцах бөгөөд тэдний 74 мянга гаруй нь хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод ирж суралцах оюутнууд байх юм байна. Улсын хэмжээнд оюутны 71 оюутны дотуур байр байдаг бөгөөд энд 11.359 оюутан амьдрах аж.
Энэ хичээлийн жилд төрийн өмчийн их, дээд сургуулийн төлбөр нэмэгдэхгүй гэдгийг салбарын сайд мэдэгдээд, КОВИД-ын хууль энэ оныг дуустал мөрдөгдөж байгаа тул өмчийн хэлбэр үл харгалзан сургуулиуд төлбөрийн хэмжээгээ нэмэхгүй байх чиглэл өгсөн гэдгээ дуулгалаа.
Мөн их дээд сургуулиуд оюутнуудаас сургалтын төлбөрийг бүтнээр нь авахгүй. Хичээл сонголтоор барьцаалж, төлбөр нэхэж байвал тухайн сургуулийн талаарх гомдлоо салбарын яаманд өгч болно гэлээ.