Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн “2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т цар тахлын үед ажлын байраа хадгалсан, нэмэгдүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих механизмыг бий болгож, цар тахлын нөлөөнд ихээр өртсөн салбаруудыг дэмжиж, эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэж тусгасан.
Үүний хүрээнд iUB буюу “Инновацлаг Улаанбаатар” аян хэрэгжүүлж байна. Энэ аян нь худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжүүдэд мэдээллийн технологи, интернэтэд суурилсан онлайн үйлчилгээ, цахим хэрэглээг нэвтрүүлэх зорилготой юм.
Тодруулбал, цаасны уламжлалт хэрэглээг халж, эдийн засгийн хэмнэлт үүсгэх, худалдаа, үйлчилгээний байгууллагуудад нэгдсэн удирдлагын системийг нэвтрүүлэх, цар тахлын үед байгууллагууд иргэдэд дараалалгүй хурдан үйлчилгээг үзүүлснээр коронавирус халдварын эрсдэлийг саармагжуулах, замын түгжрэлийг бууруулах зэрэг ач холбогдолтой юм.
Нийслэлийн есөн дүүргийн ЗДТГ тус аянд нэгдсэн. Тэгвэл өчигдөр нийслэлийн есөн дүүргийг төлөөлж, нийт 27 албан хаагч Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар зохион байгуулсан хуралд оролцсон юм.
Тус газрын дарга Л.Тулгабаатар iUB аяны үйл ажиллагааны чиглэл, хэрэгжилтийн тухай есөн дүүргийн төлөөлөлд танилцуулж, албан хаагчдыг нэгдсэн удирдлага, арга зүйгээр ханган ажиллалаа. Хуралд дүүргүүдийн Засаг даргын орлогчид, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга нар, үйлдвэрлэл, инновац хариуцсан мэргэжилтнүүд оролцсон юм.
Хуралд оролцсон байгууллагууд:
- Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар;
- Үндэсний хөгжлийн газар;
- Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар;
- Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар;
- Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газар;
- Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар;
- Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар;
- Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар;
- Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар;
- Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар;
- Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар;
- Хорека софт ХХК;
- Рете ХХК;
- Чат бот ХХК.
НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР