2021-2022 оны өвөлжилтөд Улаабаатар хот бэлэн үү гэсэн асуудал өнөөдөр яригдаж байна. Сайжруулсан түлшний түүхий эд болох мидлингийн нөөц одоогийн байдлаар 209 мянган тонн байгаа бөгөөд энэ нь 196.656 тонн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хүрэлцэхүйц нөөц аж. Мөн тус үйлдвэр барьцалдуулагч түүхий эдийн 60 тонн буюу 14 хоногийн нөөцтэй байна.
Өнөөдрийн байдлаар “Таван толгой түлш” ХХК-ийн Баруун бүсийн үйлдвэр дангаараа ажиллаж байгаа бөгөөд 17.660 тонн сайжруулсан түлшний нөөцтэй байгаа юм байна. БНХАУ-ын Эрээн хотын хил дээр эхний ээлжийн түүхий эдүүд ирсэн бөгөөд яаралтай татан авах чиглэлээр ажиллаж байгаа гэнэ.
“Таван толгой түлш” ХХК өдөрт 1500 тонн сайжруулсан түлш үйлдвэрлэхээр тооцож, есдүгээр сарын 15 гэхэд 53 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Улаанбаатар хотын хэд хэдэн цэг дээр дулааны шугамын шинэчлэлийн ажил явагдаж байгаа. Тухайлбал, 10 дугаар хорооллоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх дулааны шугам шугам засварын ажил есдүгээр сарын 15-ны дотор дуусаж, иргэдийг халуун усаар хангах боломжтой гэсэн мэдээллийг өнөөдөр Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр танилцуулжээ.