Л.Оюун-Эрдэнийн танхимд багтсан цагаасаа “биш байна” гэсэн үнэлгээ авч эхэлсэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан сүүлийн өдрүүдэд Ерөнхий сайдынхаа чихийг халууцуулах нь ихэслээ. Өнгөрсөн долоо хоногт өндөр өртөгтэй ховор амьтдыг агнах зөвшөөрлийг өмнөх жилүүдээс өсгөн олгосон гэсэн асуудал өрнөсөн бөгөөд хариуд нь Н.Уртнасан яаран тайлбар хийж:
Жил бүр агнуурын улиралд гардаг энэ мэт хардлагад цэг тавьж, ирэх жилээс тусгай зөвшөөрөл олгохдоо:
1. Шалгуур үзүүлэлт, нөхцөл шаардлагыг ил тод болгоно.
2. Тусгай зөвшөөрлийг цахим хэлбэрт шилжүүлнэ.
3. Орон нутагт төвлөрч байгаа орлого, түүний зарцуулалт БНАТ-ын хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж, мэдээллийг ил тод болгоно.
4. 2011 оны экологи эдийн засгийн үнэлгээг шинэчлэн тогтоох
5. Ховор амьтан хамгааллын зардлын төсвийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг авч, хэрэгжүүлнэ хэмээн мэдэгдээд байсан юм.
Өнөөдөр сайд Н.Уртнасанг тойрсон өөр нэг сэдэв олон нийтийн сүлжээнд гарч ирлээ. Байгаль орчны сэдвээр мэргэшсэн, байгаль хамгаалах олон төсөл хөтөлбөр дээр сэтгүүлчийн хувиар ажиллаж байсан сэтгүүлч Ц.Цэвээнхэрлэн БОАЖ-ын сайд Н.Уртнасангийн тухай доорх мэдээллийг тавьжээ. Н.Уртнасангийнхаа “учрыг олохгүй” бол энэ хүн Засгийн газар, танхимынхаа нэр хүндийг уулын уруу уруудуулахад ч бэлэн болсон яваа бололтой.
БОАЖ-ын сайдаар Н.Уртнасанг ямар “гай”-гаар томилж, төрийн тамга атгах эрх олгочихов оо?
Бүхэл бүтэн салбарын бодлого зангидах учиртай сайд хэмээн томилогдсон Н.Уртнасангийн талаар чих дэлдийж, нүд бүлтиймээр олон муу үгс, олон муухай авирыг сүүлийн өдрүүдэд хангалттай сонслоо. Хэвлэл мэдээллийн салбараас гадна миний хайртай нэг салбар бол яах аргагүй Байгаль орчин. Тиймдээ ч дуугүй сууж, амаа хамхиж чадахгүй нь.
Төрийн хар хүн, жинхэнэ албан хаагч гэх ойлголтыг өнгөрсөн жилүүдэд үе үеийн сайд нараас харсан. Харин энэ удаад улаан цагаандаа гарсан сайданцарыг тэвчиж чадахгүй нь. Алба, хэлтэс, газрын дарга нараа өрөөндөө дуудаад, “Миний үгээр явахгүй бол зайл”, “Амьдралыг чинь 3 секундэд шийднэ…9 секундэд шийднэ…30 секундэд шийднэ” хэмээн орилж чарладаг эмэгтэй хамгийн хайртай салбарын сайдын өрөөнд, сандал дээр нь сууж байна гээд бодохоор бачуурч байна.
Ангийн квоттой холбоотой асуудал дэгдсэн мөч саяхных. Учир юу байв хэмээн тодруултал Сайд гуай өөрийнх нь нэр дэвшүүлсэн компанид эрх хуваарилсангүй хэмээн уурссан байх юм. Миний мэдэхийн төрийн жинхэнэ албан хаагч, үе үеийн сайдын итгэл хүлээж ажилласан, насаараа шахуу энэ яаманд нэртэй явсан, Хүрээлэн буй орчин, амьтан, ургамал, байгалийн нөөцийн хэлстийн дарга П.Цогтсайханыг энэ салбарынхан сайн мэднэ. Ууртай сайд өөрийнх нь компанийг дэмжээгүй гэдэг үндэслэлээр халчихсан байх юм.
Төрийн эрх атгасан Н.Уртнасан гуай өрөөндөө дарга, цэргүүдээ оруулж орилохосоо өмнө бүх хүний утсыг хураачихдаг гэсэн. Булайг нь хэн нэгэн дэлгэхээс үхэтлээ айдаг хүний арга л даа. Ядаж байхад сайдын өрөө 2 давхарт. Цонх нь нээлттэй үед хашгирааг нь захын хүн сонсдог болсон байх юм. Туслахаа ГИЧИЙ хэмээн хараах ердийн үзэгдэл. Тэр бүү хэл, ПИЗДА-г хангалттай урсгадаг гэж сонсоод ухаан алдмаар болсноо хэлье. А.Энхбат даргыг “Чи муу…” гэж байгаад загнадаг сурагтай.
Уртнасан та байтугай энэ салбарын хэн ч Энхбат даргыг хүндэтгэн мэхийдэг юм шүү. Насыг нь бодохгүй юм гэхэд төрийн хар хүн гэдгээр нь хүндэтгэн СӨГД гэж хэлмээр байна. БОАЖЯ-ны газар, хэлтсийн бүх дарга нь ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ-ээр ажиллаж байна гээд бод доо. Түр-үүд жинхэнэ биш болохоор наад зах нь төрийн албан хаагчдын зэрэг, дэв, цалин хөлсний асуудал шийдэгдэхгүй өнөөдрийг хүрчээ. Ийм шударга бус байж болно гэж үү.
Тэрнээс гадна яаманд Биоаюулгүй байдлын үндэсний хороо гэж бий. Биоаюулгүй байдлын Үндэсний хорооны нарийн бичгийн дарга, биоаюулгүй байдлын олон улсын шинжээч, доктор С.БАЯРХҮҮ гэж мундаг эмэгтэй олон жил нэр төртэй, хариуцлагатайгаар хашиж байгаа хүн. Монголд төдийгүй дэлхийн олон оронд танигдсан, үнэлэгдсэн хүн. Сүүлийн үед С.Баярхүү PCR шинжилгээ хийж байгаа лабораторуудад тохиргоо үйлчилгээ хийх чухал ажлыг гардан гүйцэтгэж байгаа юм билээ.
Тэгтэл дэлхийд үнэлэгдсэн мэргэжлийн боловсон хүчин С.Баярхүү Н.Уртнасанд таалагдсангүй, ажлаа өг хэмээн дарамтлаад зогсохгүй халах тушаалыг нь гарга гэсэн үүрэг өгчихөж. XXI зуунд хүн төрөлхтний номер 1 асуудал болсон Биоаюулгүй байдал гэдэг тамга атгасан төрийн сайдаар хэмжигддэг, яригддаг ч юм биш. “Сайд чамайг хал гэсэн, тушаалыг чинь гаргаж байна” хэмээн Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын даргын ТҮР ОРЛОН Ч.Уранчимэг залгасан байх юм.
Сайдын зөвлөхөөр өдгөө ажиллаж байгаа Ё.Онон миний мэдэхийн маш олон хууль, дүрэм, журмын боловсруулалтад ажилласан, туршлагатай, чадвартай эмэгтэй байдаг. Тэгтэл Ононг үл тооно. Н.Уртнасан таны юу ч мэдэхгүй, угаасаа ч ойлгож чадахгүй бодлогын асуудлыг наад хүн чинь 10 хуруу шигээ ярина гэдгийг хэлчихье. Байгаль орчны салбарт ОЙН бодлогын асуудал бүхэлдээ хаягдаад байна. Ойн салбарыг хэрхэн өөд татах талаар үнэтэй зөвлөгөө өгөх мэргэшсэн боловсон хүчин Монголд олон байдаг юм шүү, Н.Уртнасан гуай.
Байгаль орчны салбарт АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ онцгой үүрэгтэй. Өнгөрсөн жилүүдэд яам яамны суганд хавцуулагдаж, гадуурхагдан жижгэрсээр тус яамны ГАЗАР төдийгөөр ажиллаж байгаа Аялал жуулчлалын газрын дарга С.Баясгалан ууртай сайдын дарамтаас болж халагдах өргөдлөө өгчихсөн сураг дууллаа. Хэдийгээр анх туршлагагүй шинэ дарга хэмээн салбарынхандаа нүдүүлж байсан ч өнөөдөр хэний ч өмнө аялал жуулчлалын бодлогын асуудлыг түүртэлгүй ярих, мэдэх хүн болсон, С.Баясгалан дарга. Мэргэшсэн, мэргэжлийн онцгой ур чадвар шаарддаг салбарт очсон Сайд энэ мэт мундагуудаа ашиглаж мэдэхгүй, хммм харамсалтайяа.
Тэрчлэн Н.Уртнасан сайдыг байхгүйд тамга дарагдах учиртай бүх ажлууд, бичиг баримт гацдаг болжээ. Арай төрийн тамгыг цүнхэлж явдаг юм биш байгаа. Орон нутгийн томилолтоор явахдаа яамны зураглаач өөр дүрс авахыг хараад “Объект чинь энд байна, энд байна” хэмээн хөмхий зуун чичирдэгийг нь сонссон хүмүүс хэлэхэд би үнэндээ инээдээ барьж дийлэхгүй баахан хөхөрснөө бас дуулгая, ккк.
За жич хэдэн зүйл сануулая. Н.Уртнасангийн троллуудаа над руу дайрах бол үндэстэй, үндэслэлтэй юм бичнэ шүү.
Мөн манай байгаль орчны салбарынхан нийгмийн идэвхгүй, хэт даруу гэхэд хэцүү хүмүүс байдаг. Монголын байгаль орчны хамгаалал яамны бодлогоос шууд хамаардаг. Иймд байгаль орчны салбарынхан төдийгүй байгальдаа хайртай хүн бүхэн шэйрлэж, сэтгэгдлээ бичиж туслаарай. Байгаль орчны бодлогын асуудал бол хэн дуртай нь авирлаж болдог салбар биш шүү гэдгийг Н.Уртнасан танд дахин сануулая. Салбараа аврах гэсэн миний хүсэл энэ сэтгэгдлээр дуусахгүй гэдгийг бас хэлье.