Элсэлтийн ерөнхий шалгалтыг энэ сарын 19-нөөс 22-ны өдөр зохион байгуулагдаж байна. Өнөөдөр авч байгаа химийн шалгалт өгсөн сурагчдаас нэг нь гар утас авч орон, материал задруулсан гэх мэдээлэл цахим сүлжээнд тарсан.
Боловсролын үнэлгээний төв Элсэлтийн ерөнхий шалгалт нууцлал өндөртэй явагддаг. Улс орон даяар зэрэг зохион байгуулдаг тус шалгалтад ном, дэвтэр, гар утас, тооны машин, дуу хураагуур зэргийг авч орох хориотой байдаг. Гар байгаа мэдээллийн дагуу шалгалт өгсөн хүүхдүүд дунд гар утастай хүн орсон эсэхийг шалгаж байна гэж Боловсролын үнэлгээний төв мэдээлэв.