Маргааш орон даяар их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалт эхэлнэ. Энэ сарын 22-ныг дуустал дөрөв хоног үргэлжлэх шалгалтын бэлтгэл ажил хангагдаж, шалгалт авах байруудад мэргэжлийн байгууллагууд ариутгал, халдваргүйтгэлийн ажил хийжээ.
ЭЕШ авч байгаа нэг ангид 10-15 шалгуулагч хоорондоо 1.5-2 метр зайтай суух бөгөөд сэжигтэй тохиолдол илэрвэл тусгаарлах өрөөнд оруулж, шалгалтыг үргэлжлүүлэх боломж бүрдүүлсэн байна.
Нийслэлийн МХГ шалгалт явагдах 41 сургууль дээр байрлаж буй ЭЕШ-ийн комисст көвлөн туслах чиглэлийн үйлчилгээ үзүүлж байгаа аж.
- Шалгалтын байрны орох хэсэгт спиртэн суурьтай гар ариутгагч байршуулах,
- Халдваргүйжүүлэх бодисын нөөцийг бэлтгэх,
- Шалгуулагчийн биеийн халууныг үзэж, амны хаалтаа зүүсэн эсэхийг шалгаж нэвтрүүлэх,
- Шалгалтыг зохион байгуулан ажиллаж буй багш, ажилтнуудыг халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах зэрэг зөвлөмжийг өгчээ.
Мөн шалгуулагчийн биеийн халууны хэмжээ 37 градусс ба түүнээс дээш хэмийг заасан тохиолдолд мэдээллийг бүртгэн, тусгаарлах өрөөнд оруулж, ЭЕШ-ийг үргэлжлүүлэн өгөх боломжийг олгох юм байна.