Коронавирусын халдвар долдугаар сарын 20-оос хойш нийслэлд буурч, орон нутагт нэмэгдэж байгаа. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр өчигдөр орон нутагт “Дельта” хувилбар тархсан. Нийтийг хамарсан арга хэмжээ болгоны дараа халдварын тохиолдол нэмэгдэж байна. Хичээл сургууль эхлэхэд улам хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ гэж мэдэгдсэн юм.
Өнгөрсөн 24 цагт бүртгэгдсэн халдварын тоон мэдээллээс харахад Ховд аймагт хамгийн олон буюу 175 хүн шинээр халдвар авчээ. Ховд аймагт бүртгэгдсэн халдварын тоо сүүлийн 3 өдөр аймгуудыг тэргүүлж байна.
Тус аймагт одоогийн байдлаар 3526 хүн Ковид-19 халдварын улмаас эмчлүүлж байна. Нийт өвчтний тоо 50-иас дээш гарсан аймгууд
-Баян-Өлгий аймаг 89,
-Дархан-Уул аймагт 91,
-Булганд 66,
-Өвөрхангайд 78,
-Хөвсгөлд 60,
-Увсад 52,
-Дорнод аймагт 51 тохиолдол бүртгэгдсэн байна. Ингэснээр орон нутагт бүртгэгдсэн халдварын тоо 63.646-д хүрч байгаа юм.