Covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллээ өглөө.
Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 1298 тохиолдол шинээр нэмэгдэж, дөрвөн хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 884 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 318 нь Улаанбаатарт, 979 нь орон нутагт нэмэгдлээ.
Өнөөдрийн байдлаар 9051 хүн эмчлүүлж буй бол гэрийн хяналтад 7962 хүн байна. Сүүлийн 24 цагт 1628 хүн эдгэрчээ. Дархлаажуулалтын хувьд вакцины нэгдүгээр тунд нийт хүн амын 68.2 хувь буюу 2.218.058 хүн, хоёрдугаар тунд 62.2 хувь буюу 2.022.529 хүн тус тус хамрагдаад байгаа ажээ.