Ипотекийн зээл: Наймдугаар сард 100 тэрбумыг олгоно

Монголбанк энэ оны наймдугаар сард 60 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг банкуудад хуваарилж, холбогдох гэрээний дагуу банкууд өөрийн эх үүсвэрээр 40 тэрбумыг нэмж, нийт 100 тэрбум төгрөгийн ипотекийн хөтөлбөрийн зээл олгоно.
Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд энэ оны эхний долоон сард Монголбанк болон банкны эх үүсвэрээр нийт 554.4 тэрбум төгрөгийн зээлийг 7470 өрхөд олгожээ.
Энэ онд сард дунджаар 78.6 тэрбум төгрөгийн зээл олгоод байгаа юм. Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн санхүүжилт, зээл олголт хэвийн үргэлжилж байна.
Эх сурвалж: МОНГОЛБАНК