Ингэснээр салбарын үйл ажиллагаанд түргэн, шуурхай, ил тод найдвартай байдал бий болж байгааг
Барилга, хот байгуулалтын сайдын шуурхай хурал өнөөдөр болж, хуралд БХБЯ-ны ТНБД С.Магнайсүрэн, Төрийн захиргаан удирдлагын газрын дарга Б.Баярсайхан болон яамны газар, агентлагийн дарга нар цахимаар оролцжээ.
Хурлаар өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлыг тайлагнаж, тайлангийн дагуу холбогдох чиглэлийг өгчээ. Тодруулбал, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалт, орон сууцжуулах төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг нарийвчилсан судалгаатай гаргаж өгөхийг үүрэг болголоо.
Мөн барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг цахимжуулах нь авилгын индексийг багасгахад чухал нөлөө үзүүлж байгааг салбарынхан онцолж байв. Цахим санд барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт засвар үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллага, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, хот байгуулалтын баримт бичиг боловсруулах зэрэг багтжээ. Цахим мэдээллийн нэгдсэн санд барилгын салбарын 7897 аж ахуйн нэгж байгууллагын 31820 инженер, техникийн ажилтны баталгаажсан мэдээлэл багтжээ.